Дижитал ГАЦАЛТ

 In Мэдээлэл, Оффис 365

Өөрийн байгууллагадаа шинэчлэл хийж, технологийг өргөн ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа оновчтой, үр дүнтэй болгохыг хүсээд хөрөнгө оруулалт хийчихсэн хэр нь үр дүн нь олигтой гарч өгөхгүйн дээр ажилчид чинь мөн л хэвээрээ байна уу? Баталгаат software худалдан авч, хүн бүрийн комьпютер дэлхийн хаана ч суугаад ажлаа хийх боломжтой болсон гэж бодсон ч санаанд тань хүрэхгүй байна уу? Дижитал шилжилт хийхэд энэ мэт асуудал тулгарах нь гарцаагүй. Тэгвэл Дижитал “Гацалт”-аас гарах хэд хэдэн аргыг санал болгож байна.

Британийн байгууллагуудын 94% нь Дижитал шилжилтйг амжилтай хийсэн боловч дээр хэлсэн асуудлууд их бага хэмжээгээр байна гэж International Data Corporation (IDC) мэдээлжээ. Тэгвэл манай улсад мөн энэ шилжилтийг зоригтой хийж эхлүүлсэн олон компани байгаа бөгөөд мөн дээрх асуудал тулгарч байна.

– Шилжилтийг хийхийн өмнөх бэлтгэл буюу ажилчдынхаа мэдээлэл технологийн мэдлэг, өргөн хэрэглээний программуудын хэрэглээний түвшинг тандах. Энэ арга хамгийн зардал багатай, энгийн арга юм.

– Бүхнийг мэддэг байхыг шаардах нь ажилчдыг төөрөгдүүлж, өөртөө итгэлгүй, технологийг буруутгасан үзэлтэй болгодог. Тиймээс өөрийнх нь хувьд хамгийн түгээмэл хэрэглэдэг програмаар нь дамжуулж өөрчлөлийг хийхийг зориорой.

– Энэ шилжилтийг ач холбогдлыг сайтар ойлгуулах нь мөн чухал. Ямар нэг программ update хийх бус үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх тэр боломжуудыг ойлгуулж чадвал хамт олноороо ханцуй шамлан орох нь гарцаагүй.

– Сургалт бас дахин сургалт. Өнгөн талаас нь харахад урьд хэрэглэж байсан программууд хэдий ч ажиллуулаад, өдөр тутамд хэрэглээд ирэхээр мэдэхгүй зүйл тулгарч ажилчид гацаанд ордог. Тиймээс хэрэглээний сургалтыг давтамжтайгаар, бүх ажилчдыг хамруулан зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга.

– Мэргэжлийн багийнхнаас байнга зөвлөгөө авч байх. Нэвтрүүлэлтийг хийсэн мэргэжлийн багийнханд хандана гэдэг асуудлыг хурдан шийдэж, ажлын үр дүнг хурдасгадаг давуу талтай. Нэвтрүүлэлтийн дараагийн үйлчилгээг орхигдуулснаар, сургалтыг орхигдуулснаар таны хийсэн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгөлгүй, хэдхэн сарын дараа мартагдаж болно.

Аливаа шинэчлэл эсэргүцэл, асуудалтай байнга тулгарч байдаг. Зөвхөн бидэнд ч бус IDC мэдээллэж буйгаар ийм шилжилтийг ямар ч бэлтгэлгүйгээр хийсэн компаниудын 77% нь программын тухай ямар нэг санал гомдол ирүүлдэг байна. Гэтэл дээрх аргуудыг хэрэглэж, өөрийн компанидаа хэрэгжүүлсэн байгууллагуудад асуудал тохиолдох нь багасч, нэвтрүүлэлтийг амжилттай гүйцэтгэдэг байна.

Хэрэв та болон танай байгууллагад ийм асуудал үүсэн бол Эмпасофтын багийнхан туслахад бэлэн байна. Мөн эцсийн хэрэглэгчдэд зориулсан сургалтын багцыг санал болгож байна.

Recent Posts

Leave a Comment