Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 1

 In Мэдээлэл, Оффис 365

Ажлын цаг

Цагтаа ирдэггүй, цаг барьдаггүй, цагаасаа өмнө тардаг гэх мэт асуудал бол хүний нөөцийнхний толгойны өвчин. Ажлын байр болгоны үүдэнд нэг хурууны хээ уншигч байх. Хүмүүс үнэхээр ингэж хариуцлагагүй ханддаг хэрэг үү гэхэд өглөө есөд цуглуулаад орой зургаад тараана гэдэг амаргүй шүү гэж хүний нөөц нь учирлана. Үүнийг дагаад өнөө “бүтээмж” буурч, дэмий суугаад цалин авагсад олшроод байна гэнэ. Зарим газар бүр цагийн бүртгэлийн дэвтэр байх бөгөөд хэн нэгэн нь үүдэнд суугаад орсон гарсан болгоны цагийг нэг бүрчлэн бичиж харуулын үүргийг гүйцэтгэнэ. Харин цалин бодох цагт өнөө хурууны машин, үүдний харуул хоёрт олон хүн ундууцана. Тэгсэн атал орой ажил тарсны дараа утсаа авах хүнгүй болж ажил олгогч уураа барна.

Эцэг эхийн минь үед байсан энэ аргыг технологийн эринд ашиглах нь хэр оновчтой вэ? Дэлхий дахинаа 2020 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 50%-ийг millennial буюу шинэ цагийн, дижитал орчинд өссөн хүүхдүүд эзэлж, тэдний бусдад хандах хандлага, ажиллах орчин нөхцөл өөр түвшинд гарах учир ажлын найман цагт уях боломжгүй болох юм. “Mind the gaps: The 2015 Deloitte Millennial Survey,” Deloitte Touche Tohmatsu , 2015
Нэгэнт дижитал орчинд ажиллаад эхэлсэн хүн ажлын цагт баригдахгүй. Тэд хүссэн үедээ, дэлхийн хаанаас ч ажлаа хийнэ. Учир нь ажиллах орчин өөрөө тэдний гар дор байгаа учир. Олон улстай ажилладаг компаниуд юун түрүүнд дижитал шилжилтийг яаран хийж байна. Учир нь тэдэнд цагийн зөрүү гэж том боломж, бас эрсдэл байдаг. Ажлын найман цагт баригдан ажилладаг хүнд үдшийн арван цагт Лондонгоос ирэх дуудлагыг авах хүсэл үгүй болно. Учир нь хурууны хээгээр уясан учраас л тэр.

Ажил олгогч таны ажиллах арга барилыг хүссэн хүсээгүй өөрчлөх нэг шалтгаан бол хэзээ ч ажлаа хийхэд бэлэн технологийн шинэчлэл, тийм хандлагатай ажилчид бий болж эхэллээ. Тэд гар утаснаасаа өглөө явуулсан файлыг засч янзлаад, багийнхаа хүмүүсийн сэтгэгдлийг онлайнаар сонсчихоод өнөө файлыг орой гэхэд буцаагаад явуулчихаад маргааш өглөөний хурал дээр эцсийн байдлаар танд харуулж чаддаг болсон. Харин та энэ шилжилтэд бэлэн үү?

Recent Posts

Leave a Comment