Удирдагч та өөрөө технологийн түүчээ

 In Мэдээлэл

Та саяхнаас Office 365 хэрэглэж эхэлсэн үү эсвэл байгууллагадаа нэвтрүүлээд удаж байна уу? Танай багийнхан болон та үүнийгээ нэг л сайн ашиглаж, ид шидийг нь үзэж чадахгүй байна уу? Тэгвэл энэ асуудал зөвхөн танд тохиолдоогүй.

Office 365-ийг нэвтрүүлээд хэдэн сар болж байгаа компани эцсийн хэрэглэгчийн сургалт авах хүсэлтэй байгаа тухайгаа бидэнд хэлдэг. Харин энэ бол гайхаад байх зүйл биш. Хамгийн гол нь энэ сургалтыг авахад хэзээ ч оройтдоггүй.

Учир нь ажилчдын мэдээлэл технологийн хэрэглээний зан үйлд сургахад тодорхой хугацаа шаардлагатай. Бүх ажилчдын хэрэглээний түвшин мэдлэг өөр өөр тулд түүнд тохирсон багахан төлөвлөгөө гарган бидэнтэй хамтран ажиллахад та асуудлаа бүрэн шийдэж чадна.

Хамгийн эхний сургалт хамгийн чухал нь

Эцсийн хэрэглэгчийн сургалтын хамгийн гол зорилго энэ програмыг бүгдээрээ үр дүнтэй ашиглаж өдөр тутмын үйл ажиллгаагаа улам идэвхитэй болгох.

Тэгвэл танай байгууллагын ажилчид юунаас эхэлж сурах хэрэгтэй байна? Юу нь болохгүй байна вэ? гэдэг асуултыг танаас асуумаар байна. Сургалт өгнө гэдэг нь аль нэг товчлуурыг дарахыг заах биш ажлаа шинэ арга барилаар, хэрхэн үр бүтээлтэй явуулах аргыг л заах юм.

Жишээ нь танай хүмүүс бие биен рүүгээ файл шидээд л байна уу? Ирсэн имэйл бүрт хавсаргасан файл харагдаад заримдаа буруу файлыг татаж бөөн ажил удаж байна уу? Тэгвэл хамгийн эхний сургалт бол SharePoint эсвэл OneDrive for Businessашиглаж файл үүсгэх, түүнийг хуваалцах тухай байх болно.

Багууд хоорондоо ажиллаж, ажлын бүтээмжийг өндөрсгөмөөр байна уу? Тэгвэл Groups, SharePoint эсвэл Skype for Business нь харилцаанд суурилсан ажлуудыг илүү үр дүнтэй болгох болно.

Office 365-д олон төрлийн аппликейшн байгаа бөгөөд та ажилчдыгаа тэр бүгдийг ойлгоод хэрэглээд үз гэвэл утгагүй. Тэднийг өөрт хамгийн хэрэгтэйгээ хамгийн сайн хэрэглэдэг болгох ажил олгогч, удирдагч таны үүрэг. Тиймээс тэдэнд тохирсон хамгийн оновчтой, үр дүнтэй сургалтыг зохион байгуулах нь зүйтэй.

Давтан сургалт

Бидний туршлагаас харахад Office 365-ийг хэрэглэж байгаа байгууллагууд давтан сургалт авснаар ажлын бүтээмж нь ихсэж, олон төсөл хөтөлбөрийн ард төвөггүйхэн гарч байна.

Эхний сургалтын гол гогцоог гаргаж ирсний дараа буюу ажилчдад хамгийн түрүүнд юуг сурах хэрэгцээтэй байгаа тодорхойлсны дараа цаашаа ахиулан аль хэсэг дээр анхаарах хэрэгтэй болох нь аяндаа гараад ирнэ. Үүний дараа аль аппликейшнийг шинээр нэвтрүүлж, хэрэгжүүлж болох дүр зураг гарч, та төлөвлөгөө гаргахад дөхөмтэй болоод ирнэ. Энэ мэтчилэн төлөвлөгөө боловсруулаад ирэхээр шинээр ажилд орсон хүмүүсийг сургахад хүртэл хялбар болох учиртай.

Багахан хугацаа зарцуулаад хэд хэдэн давтан сургалтууд хийгээд ирэхээр аяндаа байгууллагын соёлд өөрчлөлт орохыг харах болно.

Office 365 хэрэглээний сургалт

Анхан шатны сургалтыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар орсны дараа аль хэсгийг хамгийн сайн хэрэглэж байгаа нь аяндаа мэдэгдээд ирнэ.

Харин одоо хамгийн чухал хэсэг болох Хэрэглээний сургалтыг зохион байгуулах. Үүнийг зайлшгүй зохион байгуулах хэд хэдэн шалтгаан байна. Шинэ ажилчин компанид орж танай байгууллагын ажлын шинэ арга барилд дасах хэрэгтэй, мөн хуучин ажилчид хуучин арга барилдаа баригдсан учир бас сургах хэрэгтэй болно. Харахад мэддэг юм шиг хэр нь хэрэглээд ирэхээр мэддэгүй учир хэрэглээний сургалт нэн чухал.

Одоо танайхан үүлэн технологид суурилсан мэдээлэл технологийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа тул энэ хэрэглээний сургалтыг жилд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар өгч байх нь зүйтэй.

Байнга сургалтын танхимд цуглуулан нэг л зүйлээ энд тэндээс нь ярих мэдээж уйтгартай. Тиймээс бид хэрэглээнд суурилсан сургалтыг санал болгож байна. Бүтээгдэхүүн өөрөө цаг тутамд шинэчлэгдэж, өөрсдөө ч мэдээгүй байхад шинэ шинэ хувилбарыг санал болгож, хэрэглэхийг тулгах үе байна. Шинэчлэл бүрийг анхааралтай ажиглаж, хүмүүсээ сургах нь маш их цаг хугацаа хэмнэх сайн талтай.

Planner бол хамгийн сайн жишээ юм. Энэ аппликейшнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэснээр технологийн тогтвортой өөрчлөлт шинэчлэлтийг бараг өдөр тутам мэдэж, сурч болно. Office 365-ийн хамгийн хүртээмжтэй, хэрэглээ өндөр энэ аппликейшний үнэгүй хувилбарыг хэрэглээд үзээрэй.

Recent Posts

Leave a Comment