Office 365-ыг хэрэглэх 7 шалтгаан

 In Мэдээлэл, Оффис 365

Office 365 нь ажилчдыг илүү шинэлэг замаар илүү бүтээмжтэй ажиллах боломжоор хангадаг хэрэгсэл юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж Office 365-ыг ашиглах 7 шалтгааныг дурдъя.

1. Ямар ч нөхцөлд бүх мэдээлэл хадгалагдана.

Хэрэв ажлын дотоод систем доголдсон, эвдэрсэн эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож системд төдийгүй техник хэрэгсэл эвдэрч сүйдсэн бол яах вэ? Танай байгууллагын бүх мэдээлэл, өгөгдөл устана. АНУ-ын Бизнес ба ахуйн аюулгүй байдлын хүрээлэн 2015 онд хийсэн статистикт жижиг, дунд бизнесүүдийн 25% нь томоохон гамшгийн дараа мэдээллээ дахин сэргээж чадаагүй байна. Хэрэв та үүлэнд суурилсан технологи ашигладаг бол дээрх асуудлыг хялбар шийдэж болно. Танай байгууллагын бүх мэдээлэл, бичиг баримт ямар ч нөхцөлд аюулгүй хадгалагдаж байх болно.

2. Мэдээллийн хамгаалалт ба хяналт

Office 365 нь аюулгүй байдлыг хангаж, тасралтгүй хянаж байдаг учраас жижиг бизнесүүдэд зөв зүйлст төвлөрч чадахад нь тусалдаг. Байгууллагын мэдээлэл хаана хадгалагдаж, хэн нэвтэрч байгааг үргэлж хянах боломжтой төдийгүй ямар ч тохиолдолд OneDrive-д хадгалагдсан зүйлдээ санаа зовох хэрэггүй юм. Өөр нэгэн давуу тал нь мобайл төхөөрөмжөө алдсан тохиолдолд тухайн төхөөрөмж дээрх мэдээллийг зайнаас устгах боломжтой. Тэгэхээр танай байгууллагын мэдээлэл ямар ч нөхцөлд алдагдахгүй.

3. Хаана ч хэзээ ч ажиллах боломжтой.

Алсын зайнаас ажиллахад тулгардаг гол асуудал оффис дахь файлууддаа нэвтрэхэд шаардлагатай IT-н мэдлэг, VPN /Virtual Private Network/ тохиргоо байдаг. Office 365-тай байхад энэ бүх зүйл шаардлагагүй бөгөөд зөвхөн интернет холболт байхад л та бүх файлууддаа нэвтэрч ажиллах боломжтой юм. Маш энгийн !

4. Зохион байгуулалт

Уулзалт, и-мэйл болон контакт менежмент нь жижиг бизнес гэлтгүй бүх бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааны маш том хэсэг. Office 365-ыг хэрэглэхэд и-мэйл, календарь болон контактууд хамтран ажиллахаар програмчлагдсан байдаг бөгөөд нэг төхөөрөмж дээр шинэчлэлт хийгдэхэд бусад холбоотой бүх төхөөрөмжид автоматаар шинэчлэгддэг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд цаг хэмнэсэн зөв зохион байгуулалттай байхад туслах зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.

5. Төлбөрийн уян хатан нөхцөл

Office 365 нь таны хэрэглээнд нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгодог. Гэрээний заалтад баригдах шаардлагагүй бөгөөд өөрийн бизнес төлөвлөгөө, шаардлагатай нөхцөлд тохируулан хэрэглээгээ өөрчлөх боломжтой. Жишээ нь таны бизнес улирлын чанартай бол зарим саруудад ажилчдын тоо нэмэгдэх үед хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлж, зарим саруудад бууруулж уян хатан байдлаар төлбөрөө зохицуулах боломжтой. Тиймээс зардалд санаа зоволгүй өөрийн сарын төсөвтөө тохирсон үйлчилгээг авах боломжтой.

6. Илүү их багтаамжтай мэйлбокс

Бид ирсэн, явуулсан и-мэйл бүрээ хадгалсаар мэйлбоксоо дүүргэж орхидог. Шинэ и-мэйл хүлээн авахын тулд хуучин и-мэйлүүдээ устгах шаардлага гарч маш их ажил уддаг. Харин Office 365-тай байхад энэ асуудалд баяртай гэж хэлэх хэрэгтэй. Office 365-т үндсэн мэйлбокс нь хэрэглэгч бүрт 50GB багтаамжтай бөгөөд түүнээс гадна хуучин имэйлүүдээ архивлахад зориулсан нэмэлт 50GB багтаамжийг хэрэглэгч бүрт олгодог. Нийт 100GB багтаамжтай орчинд таны имэйлүүд хадгалагдана гэсэн үг юм.

7. Програмын хувилбарууд

Програм хангамжийн хувилбаруудыг хооронд нь уялдуулж ажиллана гэдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд жинхэнэ толгойн өвчин болдог. Жишээ нь нэг ажилтны Excel 2013 дээр бэлтгэсэн файл нь өөр нэг ажилтны Excel 2016 дээр өөр байдлаар харагдах гэх мэт асуудлууд гардаг. Иймэрхүү хувилбарын зөрүүнээс болж төвөгтэй асуудлууд ар араасаа гардаг. Office 365-ын агуулсан програмууд нь бүгд хамгийн сүүлийн хувилбараар ажилладаг бөгөөд энэ нь хүн бүр ижил хувилбар дээр ажиллах боломжийг олгохоос гадна бүгд нэгэн зэрэг шинэчлэгдэж байдаг давуу талтай юм

Recent Posts