Дижитал шилжилтийг ойлгох нь

 In Мэдээлэл

Дижитал шилжилт

Дижитал технологийн хөгжил бизнесүүдийг өөрчилж байна. Бүхий л салбарын байгууллагуудад шинэ боломжуудыг бий болгож байгаа. Анх 2016 оноос дижитал шилжилт ойлголт гарч эхэлсэн. Дижитал шилжилттэй холбоотойгоор бизнес процесс дахин загварчлах шаардлага тулгасан нь ярианы гол сэдэв болж байна. Байгууллагууд улам бүр өсөн нэмэгдэж буй дижитал ертөнцөд амжилтад хүрэхэд нь тэдэнд тусална гэдэгт итгэн дижитал технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

 

Дижитал шилжилт гэж юу вэ?

Дижитал шилжилт нь технологийг бизнест ашигласнаар ажилчдын бүтээмжийг илүү нэмэгдүүлж, хэрэглэгчдэд хүрч үйлчилж чадна гэсэн санаа юм. Гэхдээ таны бизнесийн дижитал шилжилт нь яаг юу вэ? Энэ нь маш өргөн ойлголт тул шууд яаг энэ таны хийх зүйлс гэж хэлэхэд хэцүү. Тухайн байгууллагын дижитал шилжилтэд хөрөнгө оруулалт хийх дээ хүрэхийг хүсэж буй зорилго, үр дүнгийнхээ талаар бодох нь хаанаас эхлэхэд тань тусална. Ерөнхийдөө дижитал шилжилт нь дараах дөрвөн үндсэн хэсэгт хуваагдана.

 

  1. Ажилчдаа хүчирхэгжүүлэх  (empower your employee)                               Office 365 ашиглах

Бие даасан шийдвэр гаргах эрх мэдэлтэй ажилчид ажилдаа илүү дуртай байдаг. Бас ажлаа амжилттай хийхэд туслах шаардлагатай програм болон хэрэгслээр хангах. Ингэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэн бизнесийн үр ашиг нэмэгдэнэ.

  1. Үйлчлүүлэгчээ татах  (engage your customer)                                              CRM ашиглах

Дижитал шилжилтийн үндсэн нэг чиглэл нь 21-р зууны хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх. Энэ нь хэрэглэгчид ямар хүсэл хэрэгцээ байгааг тодорхойлохын тулд тоон мэдээлэлд үндэслэн урьдчилан таамаглах болон шийдвэр гаргах, арга хэмжээ авах боломжтой.

  1. Үйл ажиллагааг оновчлох  (optimize your operations)                               ERP ашиглах

Одоогийн програм хангамжуудыг бидэнд олгож буй боломжуудыг ашиглан бизнесийн аль ч салбарт хамтын ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх болон үйлдвэрлэх, бүхий л үйл ажиллагааны явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх боломжтой.

  1. Бүтээгдэхүүнээ хувиргах  (transform your products)                               Cloud technology ашиглах

Өнөө үед дижитал инноваци нь бүтээмж болон үйлдвэрлэлд асар их ашиг тусыг авчирсан. Байгууллага үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратегид сайжруулж ухаалаг гар утсанд зориулсан болон үүлэн технологид суурилсан шинэ арга хэлбэрүүд нэвтрүүлж эхэлсэн. Хиймэл оюун ухаан, IoT, Big data зэрэг байнга хөгжин өөрчлөгдөж байдаг инновациудыг ашиглан зорилго доо хүрч байна.

 

Дүгнэлт: Дижитал шилжилт хийх эсэх нь сонголт биш бөгөөд хэрэв та хийхгүй бол зах зээл дээрх байр сууриа шинэ өрсөлдөгч эсвэл дижитал шилжилтийн хийж чадсан хуучин өрсөлдөгчдөд алдах болно.

Оффис 365 танилцуулга

Recent Posts

Leave a Comment