Ажилчдаа бизнесийн зорилгоороо хөтлөн, хүчирхэгжүүлье

 In Мэдээлэл, Оффис 365

Бизнесийн гол зорилго, зорилт чиг үүрэг нь тухайн компанийн ажилчдын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой байх ёстой. Хэрвээ бизнесээ амжилттай хөтөлж явуулахыг хүсвэл ажилчдаа сайтар идэвхжүүлэхийн сацуу, байгууллагын гол зорилго нь ажилчидруугаа чиглэсэн, тэднийг хүчирхэгжүүлж, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай юм.

Ажилчдын бүтээмж нэмэгдэж, ур чадвар өсөхөд ажлын байрны зохион байгуулалт, орчин, нөхцөл, техник технологи чухал үүрэгтэй. Ялангуяа оффис-ын ажилчид бүтээмжтэй, хурдан шуурхай ажиллах нь 100% ажлын байрны нөхцөл сайн, технологийн дэвшил хурдтай байхтай холбоотой.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Оффис 365-ыг хэрэглэх 7н шалтгаан

Тэгвэл энэ бүхэнд төгс нийцсэн сайн туслах бол Оффис 365 юм. Оффис 365 нь бидэнд:

Дижитал ажлын талбар

Дижитал ажлын талбарДижитал ажлын байр, Орчин үеийн технологи нь бизнесийн бүх талыг өөрчилдөг. Олон байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл явц, үйл ажиллагааг тоон хэлбэрт оруулж, ажлын байранд тоон өөрчлөлт хийдгээрээ онцлогтой. Дижитал ажлын байр нь ажилтнуудаа хайрлаж, харилцан ойлголцож, хамтран ажиллах, чадваржуулах зэрэг олон талт зүйлсийг хөгжүүлдэг. Microsoft–ийн энэхүү үйлчилгээ нь ирээдүйн замаа дэвшилтэт тоон замд шилжүүлэхэд туслах болно.

Орчин үеийн контентын удирдлага

Сүлжээгээр дамжуулан ажиллаж байгаа нь танай бизнесийн байгууллагын салбар, байршил, цагийн бүсүүд, үйл ажиллагаа өсөн нэмэгдэж, хөгжиж байгаад сайн зохицох болно. Орчин үеийн энэхүү контентийн удирдлагын стратеги нь контент хөгжүүлэлтийг эрчимжүүлж, хамтын ажиллагааг сайжруулж, бизнесийн чадварыг дээшлүүлэхэд тусалдаг. Ийм учир та энэхүү өсөн нэмэгдэж буй хөгжлийн эрин үед Microsoft Office 365 танайд тохирсон шинэлэг үйлчилгээ байх болно гэдгийг амлая.

Орчин үеийн харилцаа холбоо

Энэхүү платформ нь таны бизнесийн тоон өөрчлөлтийг хурдасгах, шинэ боломжийг нээж өгч чадна. Орчин үеийн харилцаа холбооны тусламжтайгаар танай багууд таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн холбооны системд төвөггүй нэгдэж чадах ба эдгээр нь хаанаас ч хялбар холбогдож болох хурдтай харилцаа байх болно. Skype Operations Framework-ийг ашиглан Microsoft-ийн үйлчилгээ нь бизнес эрхлэх боломжийг үнэлж, Skype for Business платформд шилжиж ажилласнаар та энэхүү өөрчлөлтөд хурдтай дасан зохицох болно.

Шинэчлэгдсэн, орчин үеийн төслийн удирдлага

Төслийн багцын удирдлагын (PPM) шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь таны нөөц бололцоог илүү хялбар, алсын хараатай болгоход тусалж, хамтын ажиллагааг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, техникийн нарийн төвөгтэй байдлыг багасгахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайжруулахад тусална. Microsoft-ийн үйлчилгээ нь таныг дижитал талбарлуу шилжих стратегид тань нийцсэн  PPM тавцанг хөгжүүлэхэд тань нэмэр болох болно.

Microsoft нь хамтын ажиллагаанд тулгуурласан үйлчилгээ үзүүлэгч байгууллаг юм.

Forrester нь дэлхийн хамгийн нөлөө бүхий судалгаа, зөвлөх компаний нэг бөгөөд саяхан хамтын ажиллагааны салбарт Microsoft компанийг тэргүүлэх байр суурь эзэлж байгааг харуулсан тайлан гаргасан байна.

Дасан зохицох байдал

Ажиллах ур чадвар, өөрчлөлтийн менежментийн стратегийг хэрэгжүүлэх замаар Cloud system-ын бүтээмжийн хөрөнгө оруулалтыг үнэлэх цаг хугацааг хурдасгадаг. Microsoft-ын үйлчилгээ нь хэрэглэгчдэдээ хэрхэн энэхүү үйлчилгээ-рүү шилжих,  мөн энэхүү өөрчлөлтийн үр дүнг аль болох үр ашигтай болгох боломжтойг таниулах замаар хурдан дасан зохицох боломжийг олгодгоороо бусад систем, платформуудаас давуу талтай.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Бизнесийн амжилтад оффис 365-ын үүрэг

Оффис 365 нь дээрх давуу талуудыг олгодгоороо бизнесийн зорилгоороо чиглүүлэн, ажилчдаа хөгжүүлэхэд хамгийн сайн туслах байж чадах болно.

Оффис 365 танилцуулга

Recent Posts

Leave a Comment