Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 2

 In Мэдээлэл, Оффис 365

Хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс ажлаа амжуулж болно.

Дээр хэлсэн цаг хамаарахгүй ажиллах хүчний хамгийн гол зэвсэг бол төхөөрөмж. Гар утас, таблет, зөөврийн комьпютер гээд гарт олдсон ямар ч төхөөрөмжөөс ажлаа хийх боломжийг технологийн мэргэжилтнүүд олгож эхэлсэн. Олон зуун цаас хэвлэж, хувилж, хадгалахын шаардлагагүй, хүмүүс хоорондын харилцаанд хүртэл өөрчлөлт орж байгаа энэ үед бид бэлэн үү гэж асуух нэгэн байгаа байх. Цаг заваа ашиглан, бүхий л төхөөрөмжөөс ажиллах боломжтой гэдгийг доорх судалгаа баталж байна. 2017 оны байдлаар 2 сая 400 гаран мянган хүн хөдөлгөөнт интернэтийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байна.

http://cita.gov.mn/wp-content/uploads/2017/01/white_paper_2017_mn.pdf
Мэдээллийн технологи, харилцаа холбооны мэдээлэл 2017

Замын түгжрэлд, хүн хүлээхэд, гадуур явж байхдаа, гадаадад ажиллаар явахдаа ч орон зай үл хамааран ажлаа гүйцэтгэж, ажлын ширээний ардаас биш өөрт амар, тав тухтай эсвэл боломжит бүх газраас үр бүтээмжтэй ажиллах тэр боломжийг орчин үеийн ажилтан хүсч байна. Оффисын өдөр тутмын програмууд аль төхөөрөмжид ажиллах бөгөөд орж ирсэн мэдээлэлд алдалгүй хариулж, хүлээж авч, түгээж байна. Дээр нь хурал зөвлөгөөнийг онлайнаар хийж, шийдвэр гаргах үйл ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэнэ. Багаар ажиллах боломжийг санал болгосон онлайн програмуудыг оновчтой ашигласнаар хаанаа ч хэзээ ч хэнтэй ч холбогдон, үйл ажиллагаагаа оновчилж, гүйцэтгэх боломжтой. Ажилтны hard skill-ээс гадна Soft skill-ийг хөгжүүлэхэд ямар ч төхөөрөмжөөс хаанаас ч ажиллаж болох энэ боломж ихээхэн үүрэгтэй. Багаар ажиллах боломжийг нэмэгдүүлснээр үүрэг хариуцлагаа ухаарах сэтгэлгээ өөрчлөгдөн, байгууллагын соёлд эерэгээр нөлөөлдөг. Тэгэхээр хүссэн хүсээгүй ирж буй энэ өөрчлөлтөд удирдагч та бэлэн үү?

Recent Posts

Leave a Comment