Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 4

 In Мэдээлэл, Оффис 365

Дүрэмгүй тоглоом

Хэдхэн жилийн дараа хүч түрэн орж ирэх дижитал хүүхдүүд ажил олгогч таны дүрмээр тоглохгүй л болов уу. Тэд таны өгөх гэж цалингийн хэмжээнд бус хийх гэж буй ажилд нь хэр нийцэж, тэрхүү ажлаас хэр зэргийн таашаал авахаас шалтгаалж шийдвэрээ гаргана. Өөрийн гэсэн бүхэнд харам байх бөгөөд өөлж гоочилсон нэгнийг бол зүгээр л орхиод явж чадна. Үйлдвэрлэлийн 4-р хувьсалд доор таамаглалд дурдсан шиг салбарт бүрт роботын гүйцэтгэх үүрэг өндөрсөх хэдий ч шинэ үеийн залуус хүүхдүүд энэ өөрчлөлтөд бэлэн байгаа.

Байгууллагын дотоод журам, ажлын цаг, ажлын байр гэх мэт ажилчдыг уясан, сэтгэлгээг боомилсон аргууд тун удахгүй үгүй болж (зарим байгууллага энэ өөрчлөлтийг хэдийнээ хийж эхэлсэн) ажилтан өөрөө дүрмээ зохиож, өөрөө ажлаа санаачилж, өөрийнхөөрөө сэтгэж ажиллах тэр боломж бидэнд ирж байна. Технологид оруулсан хөрөнгийнхөө үр дүнг хармаар байгаа бол ажилчдадаа өөрийнхөөрөө сэтгэж, өөрөө өөртөө эзэн байх боломжийг олгоорой. Учир нь танд тэднийг тоглоомын үндсэн дүрмийг дагаж байгаа эсэхийг хянах боломж танд байгаа. Багаар ажиллах боломжийг нээхдээ тэдэнд удирлагыг өгч байгаа хэрэг биш. Ажилчдын ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнг та онлайнаар харж дүгнэлт хийх болно. Өдөр болгон хуралддаг байсан цагаа өөр зүйлд зарцуулж, ажиллах орчинг дижитал болгосноор таныг албан томилолтоос эргэн ирэхийг хүлээж, албан бичиг барьж өрөөгөөр чинь сэлгүүцэх ажилтан үгүй болно гээд бод доо.

Ур чадварыг урдаа барьж ажилтан сонгодог болсон энэ жишээ дэлхийд тэргүүлж буй олон компанид харагдаж байна. Үүгээр дээд боловсролыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ танхимд олж мэдсэн онолоор бус технологийг хэрхэн хурдан эзэмшиж, бусадтай хэрхэн харьцаж, бүтээлч сэтгэлгээ, хандлага нь хаашаа хандаж байгаа тэр хүнийг л эрэлхийлж байна. Хүн өөрийнхөөрөө сэтгэж, өөрөөрөө байгаа цагт тэнд чин сэтгэл харагдаж, бүтээмж дээшилдэг. Харин удирдагч та ажилтандаа ийм боломжийг олгоход бэлэн байна уу?

Recent Posts

Leave a Comment