Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 6

 In Мэдээлэл, Оффис 365

Нийт ажилтнуудын 31% нь байгууллагын мэдээллийн зарах боломжтой гэсэн судалгааг уншаад мэдээллийн аюулгүй байдал хичнээн чухал хэр нь эмзэг болохыг ойлголоо. Хүн бүрийн компьютерт албаны ямар нэгэн хэрэгтэй файл байдаг. Түүнийгээ хаа сайгүй авч явна. Зарим нь алдана, эвдэнэ. Дээр нь элдэв зүйлээр компьютерээс компьютерт файлаа зөөж, имэйл бүрт нэг файл хавсаргаж, сүүлдээ аль нь хамгийн сүүлийн хувилбар нь хаа яваа нь бүү мэд. Ийм замбараагүй байдал аль ч байгууллагад байгаа бөгөөд үүнийгээ яаж шийдэхээ сайн мэдэхгүй байгаа нь бас олон.

Дээр хэлсэн мэдээлэл алдагдах байдал хэн нэгний санаатай үйлдэл гэхээс мэдлэггүй, мэдээлэлгүй байдлаас үүдэлтэй. Дижитал орчинд ажиллахаар шийдсэн олон удирдлагын хамгийн эхний шалтгаан бол ердөө л энэ. Мэдээллээ хэрхэн цэгцтэй, хамгаалалттай байрлуулж, үр дүнтэй ашиглах вэ гэдэг асуудлаас болж шилжилт хийх санаачлага гарсан байдаг. Учир нь ирэх 10 жилд тохиолдох хамгийн том эрсдлийн жагсаалтад кибер халдлага болон дата алдах эрсдэл орсон байна.

Kaspersky гэх мэт анти вирус програм нь төхөөрөмж хамгаалах, мэдээллийн онлайн орчинд хамгаалан арга үр дүнтэй хэдий ч хамгийн гол нь таны удирдлага дор ажиллаж буй хүмүүсийн мэдээллийн аюулгүй байдлын тухай мэдлэг, түүнийг хэрхэн хамгаалах, дамжуулах талаарх өдөр тутмын үйлдэл хамгаас чухал.

Ядаж ажилчдадаа спам имэйл нээж болохгүй гэдгээс эхлээд сошиал орчинд элдэв санал асуулга бөглөхгүй байх тухай сургалтыг, спам зэргийг таних аргыг тогтмол сургаж байх хэрэгтэй. Тэгэхээр компани бүр мэдээлэл технологийн компанийн дайтай ажиллах шаардлага гарч ирж байна. Мэдээллийн санд сууж байгаа ажилтан бүр хариуцлагаа өндөрсгөж, хэрэгтэй мэдээлэл, файлаа онлайн орчинд цэгцтэй хадгалах шаардлага хэрэгцээ гарч ирж байна. Харин удирдагч таны мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

Recent Posts

Leave a Comment