Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 8

 In Мэдээлэл, Оффис 365

Үүлэн технологи

Тэгээд миний файл, мэдээлэл хаана байх юм бэ? гэж асуух хүн олон. Таны мэдээлэл үүлэн дунд биш, таны компьютерт ч биш найдвартай серверт багтаамж сайтай газар хадгалагдаж байгаа бөгөөд та гар доорх аль ч төхөөрөмжөөс үнэт зүйл болсон дата мэдээллээ хянаж, хэрэглэж, түгээх боломжтой. Дэлхий даяар бидний мэдээллийн дөнгөж 20% нь хайлтын системээр илэрдэг бөгөөд үлдсэн 80% нь бизнесийн чанартай буюу хамгаалагдсан байдаг байна. Тэгвэл дата өгөгдлийн үнэ цэнэ улам ихэсч тэр хэмжээгээрээ эрсдэл дагуулах болох нь.

Үнэ цэнэтэй болохын хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэж, аюулгүй байдлын асуудал толгойны өвчин болж ирнэ. Засгийн газар, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын хэсэг гээд дээрээсээ эхлээд хувь хүн танд хүртэл хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй болох нь тодорхой.

Үүлэн технологи өөрөө хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт сүүлийн үеийн гол сэдвүүдтэй хамгийн их уялдаатай учир ажил олгогч, бизнес эрхлэгч та энэ талын мэдлэгээ бусаддаа хуваалцаж, мэдээллийн үнэ цэнийг ажилчдадаа ойлгуулах үе шат бүхий сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мэдээллийн тухай мэдээлэл буруу байхын хор уршиг их. Буруу мэдээлэл цацагдснаас болж байгууллага доторх айдас ихэсч, удахгүй дампуурч, тэтгэвэрт гарахын хэрд үгээгүй ядуу болчих юм шиг мэдрэмж ажилчдад төрөх нь элбэг. Тиймээс дэлхий ертөнц, дата орчин хэрхэн хөгжиж буй тухай, үүний ач тусын тухай ярьж, ойлгуулж, дижитал орчинд ажиллах боломжийг мэдрүүлж, амтлуулж байх нь энэ төрлийн эрсдлээс хамгаалахад тустай. Доорх судалгаа бас их сонирхолтой. Ойрын ирээдүйд амьдрал сайжирна гэсэн итгэлтэй байгаа улс орнуудын жагсаалт.

Яагаад ийм итгэлтэй байгаа вэ гэвэл мэдээлэл сайтайн дээр хаашаа хөгжиж байгаа, хаа хүрэх гэж байгаагаа сайн мэдэж байгаатай мөн холбоотой.

Таны мэдээлэл өдөр бүр цүнхэлж явдаг зөөврийн компьютерт тань бус үүлэн технологи орчинд байгаа гэдгийг бусаддаа ойлгуулахад та бэлэн байна уу?

Recent Posts

Leave a Comment