Түгээмэл асуулт хариулт.

Office програм болон Office 365-ийн талаар түгээмэл асуудаг асуулт хариултын жагсаалт. илүү дэлгэрэнгүй мэдээллийг info@office365.mn имэйл хаягаар холбогдон тодруулж болно.

Түгээмэл асуулт хариулт

“Үүлэн үйлчилгээ" нь танай байгууллагаас гадуур байршиж буй вэб дээр тулгуурласан онлайн үйлчилгээ. Та үүлэнд суурилсан үйлчилгээг ашиглах үед танд мэдээлэл технологийн дэд бүтцийг үйлчилгээг үзүүлэгч тал зохион байгуулж өгнө. Жишээ нь: Office 365-ээр мэдээллийн хадгалалт, тооцоолол болон програм хангамж Microsoft-ын эзэмшдэг серверүүд дээр байршдаг ба алсаас удирдах боломж олгоно. Өдөр бүр ашигладаг олон үйлчилгээнүүд болох веб имэйл, гар утсан дахь мобайл банк болон онлайнд зураг хадгалж байдаг үүлэн үйлчилгээтэй нэгэн ижил юм. Энэ дэд бүтэц нь онлайнд буюу үүлэн дотор байрлаж байгаа тул та хаанаас ч хандаж болно, суурин компьютер эсвэл Mac, нөүтбүүк, таблет, ухаалаг утас, эсвэл бусад төхөөрөмжөөс интернет холболттой л бол хандаж болно.

Оффис 365 бизнес хувилбаруудыг нэг хэрэглэгчээс эхлээд  300 хүртэл хэрэглэгч ашиглах боломжтой. Enterprise хувилбарууд хэрэглэгчийн тоо хязгаарлалтгүй

Тийм, Оффис 365 -ийн өөр өөр багцуудыг хольж ашиглаж болно. Гэвч оффис 365 бизнес хувилбарууд 300 хүртэл хэрэглэгч ашиглах хязгаартай. жишээ нь: 300 хэрэглэгчийн Business Premium багцын лиценз болон 500 хэрэглэгчтэй Enterprise E3 багцыг цугт нь ашиглаж болно.

Та өөрийн домэйн нэрээ оффис 365-д нэмж оруулах болно. Шинээр домэйн нэр худалдан авч холбож бас болно.

Оффис 365 -ийн багц програмуудыг анх суулгах болон идэвхжүүлэх интернет холболт шаардлагатай. Мөн имэйл, онлайн уулзалт зэрэг үүлэн үйлчилгээг ашиглахад интернет холболт шаардлагатай. Зарим програмууд компьютер суудаг хувилбартай ба интернет холболтгүй үед ашиглаж болно. Интернет холболттой болох үед sync хийх буюу автоматаар өөрчлөлтийг солилцоно.

Microsoft сертификаттай мэргэжилтнүүд танай байгууллагыг оффис 365 руу шилжилт хийхэд тусална. Нэмэлт хөгжүүлэлт хийлгэх боломжтой.

Оффис 365 -ийн ашиглах хугацаагаар түрээсийн төлбөр төлөх ба сараар болон жилээр гэсэн 2 сонголттой.

  • Сар сараар нь төлбөрөө төлж буй тохиолдолд хэзээ ч үйлчилгээгээ цуцалж болно.
  • Жилээр төлбөл хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ба бүртгүүлсэн өдрөөс эхлэн нэг жил үргэлжилнэ.

Таны мэдээлэл бол таных, Хэрэв оффис 365 үйлчилгээг ашиглахаа зогсоовол та мэдээллээ татаж авч болно. Жишээ нь имэйл болон бичиг баримт дата-г өөр газарт хуулж авч болно. Та үйлчилгээ зогсоохоосоо өмнө мэдээллээ хуулж авах хэрэгтэй. Хэрэв үйлчилгээг зогсооны дараа бол зөвхөн админ эрхээр орж 90 хоногийн дотор авах боломжтой.

Хамгийн их асуусан

Бидний өдөр тутам хэрэглэдэг оффисын програмуудыг бусад хэрэгцээт програмуудтай багцалж нэгдсэн байдлаар санал болгож буй үүлэн шийдэл юм. Ажил, Гэр болон гадаад томилолтоор явж байх даа ажлаа хийх боломжтой. Оффисын програмууд —ын хамгийн сүүлд гарсан шинэ хувилбарыг байнга суулган ашиглах болно. Ажлынхаа компьютероос файлуудаа бусдад хуваалцах ба iOS, Android™ утас, эсвэл Mac төхөөрөмж ашиглан бусадтай нэгэн зэрэг шууд засварлана.

Оффис 365 нь Office 2013 болон Office 2011 for Mac -аас хойш гарсан хувилбаруудтай хамтарч ажиллана. Өмнөх хувилбарууд болох Office 2010 ба Office 2007 дээр зарим боломжууд ажилладаггүй. Хамгийн сүүлд гарсан оффис програм ашиглах нь хамгийн зөв.

Оффис 365 ийн хэрэглэгч оффис програм багтсан багцтай бол Windows-тэй компьютер, Mac, Таблет, ухаалаг утас гэх мэт нийт 5 хүртэл төхөөрөмж дээр суулгаж болно. 6 дахь төхөөрөмж дээр суулгах бол өмнөх аль нэг суулгаснаа устгах байж суулгах боломжтой.

Ухаалаг утасны аппликейшны жагсаалт. Манай улс/бүс нутагт ашиглах боломжтой утасны аппликейшнүүд.

iOS үйлдлийн бол appstore -оос, Андройд үйлдлийн системтэй төхөөрөмж бол play store -оос татаж суулгах боломжтой.

Дараах ухаалаг утсанд зориулсан програмуудыг суулгахыг санал болгож байна:

  • Outlook: Дээд түвшний имэйл, 50Gb+ зай
  • OneDrive: Хэрэглэгч тус бүр 1Tb онлайн зай.
  • Skype for business: Харилцаа холбооны шийдэл.
  • Groups: Танил орчинд буюу Outlook дээрээс хамтдаа ажиллах боломжийг танд олгоно. групп мэйл, календарь, файл, тэмдэглэл, төлөвлөгөө
  • Teams: Багаар ажиллахад хэрэгтэй бүхнийг нэг цэгт төвлөрүүлсэн апп. Чат, дуудлага, файл, календарь, үүрэг даалгавар, уулзалт товлох
  • Yammer: Байгууллагад зориулсан олон нийтийн сүлжээ. Бусад бүртгэлтэй байгууллагын харилцагчидтай холбогдох боломжтой.
  • Delve: Таны хандах эрхтэй файлууд дээр бусад хэрэглэгчид хэрхэн ажиллаж өөрчлөлт шинэчлэл хийж байгаа талаарх мэдээллийг нэг цэгээс авна.
  • OneNote: Дижитал тэмдэглэлийн дэвтэр буюу маш олон боломжийг өөртөө агуулсан шилдэг бүтээгдэхүүн.
  • Planner: Ажлын төлөвлөгөө, үүрэг даалгавраа хөтлөх боломжтой хэрэглэхэд маш хялбархан програм. Багаар ашиглах боломжтой.

Ямар нэг програм суулгах шаардлагагүй. Та өөрийн хуучин оффис програмаа ашиглаж оффис 365 -тай холбогдож болно. Хэрэв таны оффис 365 -ийн багцад оффис програмын лиценз багтсан бол portal.office.com -оос хамгийн сүүлийн оффис програмыг татаж суулгах боломж байгаа. Outlook болон Microsoft Skype for Business зэрэг бүх програмууд руу нэвтрэх дээ имэйл хаяг нууц үгээ л ашиглана.

Энд дарж нууц үгээ солино.

Оффис 365 тухай илүү мэдээлэл авах

Дээрх асуулт хариултад байхгүй асууж тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдоно уу.