Өөртөө тохирох Office-оо сонгоорой

 In Мэдээлэл, Оффис 365

       

Гэр, ажил, гар утас гээд хаана ч, ямар ч төхөөрөмжөөс ажлаа, хичээлээ амжуулах боломжтой болсон өнөө цагт албан ёсны лицензтэй програм ашиглана гэдэг бидний нэр төрийн баталгаа болсон.

Албан ёсны програм сонгосон танд Microsoft Office 2019 шинэ боломжуудаа танилцуулж байна.

Илтгэл, танилцуулга бэлддэг оюутан залууст хамгийн ойр програм бол PowerPoint. Office 2019 таны PowerPoint-д дараах шинэчлэлийг хийсэн байна.

  • 3D дэмжлэг – Илтгэл танилцуулгыг сонирхолтой болгодог зүйл бол дүрс болон хөдөлгөөнт дүрс. Одоо та гурван хэмжээст дүрсийг оруулж ашиглах боломжтой боллоо.
  • Слайд хоорондын шилжилт, өөрчлөлт – Дараалласан слайдуудын агуулгыг задлан шинжилж, слайд хооронд шилжих хөдөлгөөнийг илүү уусгаж өгсөн.
  • Цахим гарчиг – Гарчигийг энгийн бус илүү сонирхолтой, цахим болгосон. Өөрийн icon зураг болон SVG графикуудыг оруулж, дижитал үзэг ашиглан слайд болон овъектыг зөөх боломжтой боллоо.

Хамгийн түгээмэл програм бол Word, тэр ч мөн шинэчлэгдлээ.

  • Орчуулагч – (Одоо Mac OS-ийг дэмждэг боллоо) Програмаасаа гаралгүйгээр Word дотроосоо орчуулга хийх боломжтой боллоо.
  • Фокус горим – (Одоо Mac OS-ийг дэмждэг боллоо) Таны ашиглахгүй бүх панелыг нууж, танд зөвхөн текст дээр төвлөрөх боломжийг олгож байна.

Бидний ажлын гол зэвсгийн нэг бол яах аргагүй Excel. Олон ажлыг хөнгөвчилдөг энэ програмд ч гэсэн шинэчлэлт хийгдлээ.

  • “Funner” диаграмм – Цаг хугацаа заасан диаграмм – Үйл явдлыг дарааллыг цаг хугацааны шугам дээр зөв дараалалд оруулдаг диаграммыг та энд хэрэглэж болохоор боллоо.
  • 2D газрын зураг – Үүнийг ашиглан газар зүйн өгөгдлийг өндөр чанарын дүрслэл болгон өөрчилж ашиглаарай.

Албаны имэйл хэрэглэх нь таныг мэргэжлийн түвшинд ажлаа амжуулдаг гэдгийг илтгэх нэг хэмжүүр юм. Outlook ашигладаг танд ч гэсэн боломж нэмэгдлээ.

  • Шинэчлэгдсэн харилцагчийн мэдээллийн хуудас – Хүмүүс болон группийн талаарх хамгийн чухал мэдээллийг хурдан шуурхай харах боломжтой боллоо.
  • Аялал болон илгээмжийн мэдээллийн хуудас – Ирсэн захидал болон календарь нь хураангуй мэдээллийн хуудастай боллоо.
  • Онцлох – Гол харилцагчдыг сонгохын тул тэдний нэрний өмнө @ тэмдэг авахад л харилцагчийн нэр хүлээн авагчийн жагсаалтад орж ирэх боломжтой боллоо.
  • Захидлуудаа ангилах – Ирсэн захидлуудаа “Ангилагдсан” ба “Бусад” гэж хоёр хувааж болно. Хамгийн чухал захидлууд тань “Ангилагдсан” хэсэгт харагдах болно.
Recent Posts

Leave a Comment